Normal view MARC view

Батсайхан, З. 1954- Загдын (Personal Name)

Preferred form: Батсайхан, З. 1954- Загдын
Used for/see from:
  • Батсайхан, Загдын 1954-
  • Батсайхан, Загдын 1954-
  • Batsaĭkhan, Z. 1954 Zagdyn

Хүннүгийн түүх, Археологийн судлал, Монголын эртний суудлал, 2022 (МУИС-ийн профессорын өв) цуврал 1954 онд У лаанбаатар хотод төрсөн. 1981 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсгөсөн. 1987 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1997 оноос МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхимд багшаар ажиллаж байна. 2000 онд “Умард Хүннү ба нүүдлийн иргэншлийн хөгжил” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2007 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн. Монголын эртний түүх, археологийн чиглэлээр нэгэн сэдэвт зохиол 2, эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруй, эрдэм шинжилгээний хурлын илтгэл 10 гаруйг бичиж хэвлүүлсэн байна. 1990 оноос Хүннүгийн археологийн судалгааны чиглэлээр дагнан ажиллаж Дэлгэрхаан уул, Эгийн голын Бурхан толгой, Тамирын Улаан хошуу, Өгөөмөр зэрэг газрын булш оршуулга, Хэрмэн талын гурван хэрэм зэрэг газрын хот суурины үлдэгдпийг нээн судлахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүний 2002 онд хэвлүүлсэн “Хүннү (түүх, археологи, угсаатны зүй)” бүтээл нь Хүннүгийн жирийн иргэдийн булш ба хот суурины хэрэглэгдэхүүнд тулгуурлан Хүннүгийн соёл иргэншлийн олон асуудлыг авч үзсэн чухал бүтээл болсон юм. Энэ бүтээл Унгар улсад орчуулагдан хэвлэгджээ.

© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077