Англи 6-12 Сургалтын хөтөлбөрийг хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж
Material type:
- 371.2'071
2020-2021 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард англи хэлний хичээлийг бататгах, багшлах
арга зүй (ээлжит хичээл)-д дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ. Зөвлөмжийн
“Теле хичээлийн үр дүнгийн оношилгоо, эргэх холбоо тогтоох аргачлал” хэсэгт оношилгоо нь
үнэлгээнээс ялгаатай болох, сурагчийн бүтээлийг үнэлэх рубрикийн арга, сурагчийн өөрийн
үнэлгээний арга хэрэгсэл, оношлох даалгавар, шинжилгээ хийх аргачлалыг танилцуулсан. Нөхцөл
боломжоос шалтгаалан теле хичээлд сурагч харилцан адилгүй хамрагдсан тул 1 дүгээр долоо
хоногт хичээлийн эхний цагт сурагчдын дутуу, ташаа мэдлэг ойлголтыг оношилж, үр дүнд нь
шинжилгээ хийнэ. Үүнд:
• Сурагчийн бүтээлийн шинжилгээ
• Амжилт, гүйцэтгэлийн даалгавар
• Сурагчийн өөрийн үнэлгээний хэрэгсэл гэсэн гурван аргаар явуулахыг зөвлөв.
Зөвлөмжийг боловсруулахдаа анги тус бүрээр теле хичээлийн үр дүнг оношлох, бататгах,
үйл ажиллагааны төлөвлөлт түүний дагуу теле хичээлийг бататгах агуулга, арга зүй, оношилгоо
даалгавар, рубрик, өөрийн үнэлгээний хэрэгслийг тусгасан...
There are no comments on this title.