371.334
Ц 251           Цахим сургалтын гарын авлага : Цахим сургалт, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй, зөвлөмж / Редактор О. Алтангоо (дэд.профессор), Ц. Лувсандорж (профессор) - Анхны хэвлэл .- Улаанбаатар: [Хэвлэлийн газар тодорхойгүй], 2021, .- 160 хуудастай, Схем, зурагтай 30 см. -ISBN 9789997886040
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль, (Математик Байгалийн Ухааны Сургууль) - Эрхэлсэн байгууллага

Цахим сургалтын хэрэгслийн дидактик, арга зүй -- Цахим хичээлийн үлгэр жишээ туршлага -- Цахим сургалтын онол, арга зүйн үндэс --

Цахим хичээл, сургалтыг явуулахад багш нарт тулгардаг дидактик, арга зүйн зарим бэрхшээлийг хөнгөвчлөх, шийдлийн хувилбарыг олоход тус нэмэр болох зорилгоор энэхүү гарын авлагыг “Цахим сургалтын хэрэгслийн дидактик, арга зүй”, “Цахим хичээлийн үлгэр жишээ туршлага”, “Цахим сургалтын онол, арга зүйн үндэс” гэсэн гурван үндсэн бүлэг, хавсралттайгаар бүтээсэн байна. “Цахим сургалтын хэрэгслийн дидактик, арга зүй” гэсэн нэгдүгээр бүлэгт хичээл, сургалтын цахимжилтын практикт тулгарсан зарим бэрхшээл, тэдгээрийн шийдлийн цахим хувилбар, oнлайн хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах арга зүй, цахим сургалтын хэрэгсэл болох зарим апп-ын дидактик, арга зүй, жишээ; “Цахим хичээлийн үлгэр жишээ туршлага” гэсэн хоёрдугаар бүлэгт математик, хими, биологи, физик, газар зүйн хичээлийг цахимаар явуулах туршлага, үлгэр жишээ, цахим хичээлийг явуулах зөвлөгөө; “Цахим сургалтын онол, арга зүйн үндэс” гуравдугаар бүлэгт цахим хичээл, сургалтын үндсэн ойлголт, нэр томьёо, үг хэллэг, сургалтын цахим материал боловсруулах арга зүй, хичээл, сургалтын цахим объект, үзүүлэн, арга зүй бүтээх аргачлал, тавигдах шаардлага, үнэ өртөг, цахим сургалтын тэнцүү чанар, бодлогын үндсийг тус тус оруулж өгсөн. Мөн гарын авлагын хавсралт хэсэгт мэдээллийн технологийн томьёоны тайлбар, математик, мээдэлэл зүй, хими, физик, газарзүй, биологийн хичээлд ашиглах цахим хуудас, эх үүсвэрийн жагсаалтыг оруулж өгсөн байна.


Монгол (Кирил)


Боловсрол--Цахим сургалт--Гарын авлага

371.334 / Ц 251